Тусгай ур чадвартай ажилтан

Японд тавтай морилно уу!

Япон улс гадаадаас шинээр ажиллах хүчин авч байна

“Ур чадвартай ажилтан”
гэдэг оршин суух зөвшөөрлийн шинэ категори бий болсон.

Энэхүү тогтолцоо нь ажиллах хүчний хомсдолыг бууруулахын тулд тодорхой нэг мэргэжилийн ур чадвар бүхий бэлтгэгдсэн гадаад иргэнийг ажиллах хүчнээр хүлээж авах тогтолцоо юм.

Гадаад ажилтанг хүлээн авах・хамтдаа оршин тогтнохын тулд

Япон улсын Засгийн газар нь гадаадын ажиллах хүчин хүлээн авах цар хүрээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн Хилийн шалган нэвтрүүлэх ба цагаачлалыг зөвшөөрөн тогтоох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2019 оны 4 сард “Ур чадвартай ажилтан” гэсэн оршин суух зөвшөөрлийн шинэ статусын чиглэл болон ажиллах салбар тус бүрийн үйл ажиллагааны чиглэл, нийт гадаадын иргэдэд хамаарах нэгдсэн бодлогыг батлан гаргасан.

Төрийн байгууллага болон амьдрах орчин нөхцөлийг гадаадын олон хэл дээр байхаар орчин нөхцөлийг бүрдүүлэх зэргээр улам бүр өсөн нэмэгдэж буй гадаадын иргэдийг “Оршин суугч”-ийн байр суурьнаас хүлээн авах суурь бэлтгэл ажлыг улс гардан зохион байгуулах.

Оршин суух шинэ зөвшөөрөл болон хүлээн авах тогтолцооны бүтэц

Ур чадвартай ажилтан 1-р зэрэг

Тодорхой нэг аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага бүхий гадаад ажилтанд зориулагдсан оршин суух зөвшөөрөл

Оршин суух хугацаа
1 жил, 6 сар эсвэл 4 сар тутамд шинэчлэх, нийт 5 жил хүртэл байна.
Ур чадварын түвшин
Шалгалтаар батлан тогтоох (Ур чадварын дадлага 2-р зэргийг дүүргэсэн иргэн шалгалтаас чөлөөлөгдөнө)
Япон хэлний мэдлэгийн түвшин
Амьдрах болон ажлын байранд шаардагдах япон хэлний мэдлэгийн түвшинг шалгалтаар тогтооно.
(Ур чадварын дадлага 2-р зэргийг дүүргэсэн иргэн шалгалтаас чөлөөлөгдөнө)
Гэр бүлийн гишүүн дагалдаж ирэх
хүлээн зөвшөөрөхгүй

Хүлээн авагч байгууллага болон бүртгэлтэй дэмжих байгууллагын тусламж үзүүлэх ур чадвартай ажилтан

* Ур чадвартай ажилтан 2-р зэрэг нь тодорхой нэг аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага бүхий гадаад ажилтанд зориулагдсан оршин суух зөвшөөрөл юм.